Friday
2024-04-26
3:48 PM
 
mamix ™
 
Welcome Guest | RSSMain | | Registration | Login
Site menu
Нэвтрэх
Login:
Password:
Ангилал
Billboard TOP10
Хамтрагчид
I love song
...
Main » 2010 » March » 11 » Google adsense-ээр мөнгө олх арга
7:05 PM
Google adsense-ээр мөнгө олх арга

Google AdSense ашиглан өдрийн хэдэн зуу, мянгаар нь олдог блогчид дэлхий дээр олон бий. Мөн мөнгө олох найдваргүй юм байна даа гэж бодож эхэлсэн ч хүн олон бий. Товчхондоо Google AdSense болон бусад Pay Per Click буюу дарвал мөнгө олдог сурталчилгаануудыг ашиглан мөнгө олох нь зүгээр гарын үзүүрээр хийх ажил биш юм гэдгийг олон хүмүүс ойлгосон байх.

Тэгвэл яаж Google AdSense-ээс их мөнгө олдог болох бэ?

1. Ямар сэдвээр, ямар түлхүүр үгүүдээр бичихээ төлөвлө

Google AdSense нь сурталчилгаа харуулахдаа тухайн хуудасны агуулганд орсон үгнүүдийг түлхүүр үг болгон түүнд тохирох сурталчилгаануудыг харуулдаг юм. Ингэхдээ тодорхой хэдэн хэлийг дэмждэг. Энэ хэлнүүд дунд Монгол хэл байхгүй.

Тэгэхээр хамгийн энгийнээр хэлэхэд та дандаа Монголоор юм бичвэл Google AdSense-ийн төлбөрт сурталчилгаа таны вэб, блог дээр гарахгүй гэсэн үг. Тиймээс зөвшөөрөгдсөн хэлнүүдээс боломжтой гэсэн хэлнүүд дээрээ тулгуурлан тодорхой сэдвийн хүрээнд дагнан бичихийг хичээх хэрэгтэй юм.

Жишээлбэл та хөл бөмбөгийн тухай бичих гэж байгаа бол тоглогчдын нэрс, багуудын нэрс болон хөл бөмбөгийн хувцас хэрэглэлүүдийн нэрийг заавал монголоор бичих гээд хэрэггүй.

2. Агуулгаа тасралтгүй баяжуул

Та өөрийн сонгосон сэдэв, түлхүүр үгсийн хүрээнд өөрийн блог вэбийн агуулгыг тасралтгүй баяжуулах ёстой. Ийм болвол Google AdSense төлбөрт сурталчилгаа харуулах боломж нэмэгдэхээс гадна таны вэб, блогийг сонирхон тогтмол уншдаг хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэх болно.

Уншигч байхгүйгээр та хичнээн сайхан зүйл бичээд ч нэмэргүй шүү д..

3. Сурталчилгааг зөв байрлалд тавь

Google AdSense-ээс авах сурталчилгааны кодуудаа хаа хамаагүй оруулах хэрэггүй. Уншигч ямар нэгэн байдлаар санаатай болон санамсаргүйгээр байрлуулсан сурталчилгаан дээр дарахуйц байрлалуудыг бодож олох хэрэгтэй.

Яг аль байрлал нь сайн байгааг мэдэхийн тулд Google AdSense дээр Custom Channel-үүд үүсгэж болно. Төрөл бүрээр туршиж үз, сайн төлөвлө. Таны хийж байгаа энэ ажил чинь бүхэлдээ Internet Marketing шүү дээ.

 

Та үнэхээр л үүгээр мөнгө олохыг хүсэж байгаа бол хэзээ ч битгий шантраарай. 

Танд амжилт хүсье!

Category: Хичээл | Views: 2445 | Added by: Mamix | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Хайх
Хуанли
«  March 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Weather
Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0
Block title
Tag Board
Entries archive
Copyright Mamix ™© 2024
Free website builderuCoz