Saturday
2024-04-20
1:45 PM
 
mamix ™
 
Welcome Guest | RSSMain | | Registration | Login
Site menu
Нэвтрэх
Login:
Password:
Ангилал
Billboard TOP10
Хамтрагчид
I love song
...
Main » 2010 » March » 11 » Хэрхэн веб хуудас хийх вэ?
7:32 PM
Хэрхэн веб хуудас хийх вэ?

Вэб хуудас гэж юу вэ, өөрийнхөө вэб хуудасыг хэрхэн хийх вэ? HTML гэж юу вэ? Энэ бvх асуултынхаа хариуг та манай энэ хуудаснаас олж авахаар барахгvй өөрийн вэб хуудасыг хийх талаар олон vнэтэй зөвлөмжийг олох болно гэдэгт би найдаж байна. Энд өгvvлэгдэх бvхий л зvйлсийг та яг одоо компъютер дээрээ туршиж vзэж болохоос гадна эцэст нь та Вэб хуудас хийх нь маш амархан бөгөөд нэлээд зугаатай ажил гэдгийг ойлгох болно. Энд танд зориулсан энэ сэдэвийн ерөнхий агуулга байна.

• Хэрэв та анхан шатны мэдлэгээс нь эхлэн алхам алхамаар гvнзгийрvvлэн vзэе гэвэл яг энэ хуудасаа vргэлжлvvлэн vзнэ vv.
• Хэрвээ та HTML-н vндсэн коммандуудтай танилцахыг хvсвэл эндээс шууд HTML-н Yндсэн Коммандууд руу орно уу. (Hecidecimal өнгөний хvснэгтийг эндээс олж авна уу)
• Харин та HTML-н талаар нэлээн гvнзгийрvvлсэн мэдээлэл (жишээ нь: хvснэгт - table, цонх - frame) олж авахыг хvсч байгаа бол энэ хуудасыг сонгоно уу.
• Хэрэв та та вэб хуудасандаа зураг болон хөдөлгөөнт дvрсийг хэрхэн оруулах талаар сонирхож байгаа бол энэ хуудаснаас эхэлнэ vv.
• Хэрэв танд өөрийн вэб хуудасаа интернэтэд байрлуулах талаарх мэдээлэл хэрэгтэй бол эндээс эхэлнэ vv.
• Харин та нэгэнт интернэтэд байрлуулсан вэб хуудасандаа өдөр тутам олон тооны зочинтой байхыг хvсэж энэ талаар мэдээлэл хайж байгаа бол энэ хуудаснаас эхэлнэ vv.
Вэбийн Yндэс Вэб хуудас гэж юу болох тvvнийг хэрхэн хийх вэ гэдэгийг ярихын өмнө бид дараах нэр томъёонуудын учирыг ойлгох хэрэгтэй болов уу.
• Web page - Вэд хуудас - Вэб хуудас гэдэг бол ердийн текст файль бөгөөд гэхдээ зөвхөн текст ч биш мөн текстийг хэрхэн (ямар хэмжээтэй ямар өнгөтэй дэлгэцний аль хэсэгт гм.) гаргах талаарх мэдээлэлийг нь зааж байдаг HTML комманд буюу "HTML tag" -уудыг агуулна.
• HTML - Энэ нь "Hyper TextMarkup Language" гэсэн vгийн товчлол бөгөөд, "markup language" гэдэг нь уг хуудасыг ямар форматтай байхыг заадаг компъютерын хэл гэсэн vг юм. (бусад жишээ нь: XML, SGML) Хэрэв та ердөө л хар цагаан өнгөтэй нэг л урт мөрөнд хамаг юмаа бичих хэрэгтэй бол танд энэ HTML-г хэрэглэх шаардлагагvй юм. Харин та текстынхээ фонт, өнгө, хэмжээг нь сольж, голлуулсан гарчиг тавьж, хуудасандаа зураг багтаахыг хvсвэл HTML энэ бvхнийг хийдэг компъютерийн хэл юм.
• Web browser - Энэ нь Netscape Navigator, Internet Explorer гэх мэтийн "компъютерын программ" бөгөөд дараах vндсэн зvйлсийг хийнэ:
• Эдгээр Web browser-ууд нь интернэтэд вэб хуудасуудыг хадгалж байдаг "Web Server"-vvдтэй холбогдож, вэб хуудасыг авах хvсэлт тавьж, улмаар уг хуудасыг таны компъютерт сvлжээгээр дамжуулан татаж авдаг. 7
• Мөн Web browser нь татаж авсан вэб хуудасандах HTML tag буюу HTML коммандуудыг орчуулж ингэснээрээ уг хуудасыг зохиогчынх нь гаргахыг хvссэн өнгө хэлбэр маягаар таны компъютерын дэлгэцэнд гаргадаг байна.
• Web server - Энэ нь интернэтэд вэб хуудасуудыг хадгалж байдаг, Web browser-н хvсэлт тавьсаны дагуу хvссэн вэб хуудасыг нь интернэтээр илгээж байх vvрэгтэй өндөр хvчин чадал бvхий тусгай компъютерууд юм. Yvнийг та ерөөсөө асар олон лангуутай тэднийгээ бусдад тvрээсэлж байдаг vзэсгэлэн худалдааны байшинтай адилтган vзэж болно. Та тэндээс нь нэг лангуу тvрээслэн авч өөрийнхөө вэб хуудасыг тавихын тулд та тvрээсийн төлбөр буюу "hosting charge" төлөх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тависан хуудасыг дэлхийн аль ч булангаас интернэтэд холбогдсон хvн vзэх боломжтой. Харин энэ байшингийн эзэнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд өдөр бvр сая сая ийм Web server-vvд хэдэн арван сая хэрэглэгчийн Web browser-н хvссэн вэб хуудасыг нь дамжуулж байдаг асар том сvлжээг бид Интернэт гэж нэрлэдэг. Ихэнх компъютерын программуудын зохиогчынх нь бичсэн эх кодыг харах боломжгvй байдаг билээ. Харин вэб хуудасны эх кодыг харах нь туйлын амархан бөгөөд жишээ нь яг одоо миний энэ хуудасны аль ч хэсэгт хулганыхаа баруун талын товчыг дараад гарч ирэх цэснээс "View Source" гэсэн сонголтыг хийвэл шинэ цонх гарч ирж та эх кодыг бvхлээр нь харах болно. Арзайж иржийсэн аймаар юм харагдах болно гэдэгийг мэдэж байна. Гэхдээ vvнийг хэцvv эд байна гэж ойлгож болохгvй шvv, би ч гэсэн тэгэж харахаасаа айдаг юм. Ямар ч гэсэн та тэр хуудаснаасаа энэ вэб хуудасыг таны дэлгэцэн дээр гаргахад ямар ямар HTML коммандуудыг хэрэглэсэн байгааг ерөнхийд нь харах бvрэн боломжтой юм. Та энэ маягаар интернэтэд байгаа бараг бvх вэб хуудасны эх кодыг харах боломжтой юм. Ингэснээрээ танд интернэтээр хэсэж явахад тань ямар нэгэн гайхамшигтай дизайньтай вэб хуудас дайралдах аваас уг хуудасныхаа эх кодыг vзэж хэрхэн ийм хуудас хийхийг сурч авч байх өргөн боломж олдож байгаа билээ.
HTML Tag - HTML комманд HTML Tag буюу HTML комманд нь таны текстыг хэрхэн харагдуулахыг тань Web browser-т хэлдэг программын код юм. HTML-н комманд болгон нь их багын хос тэмдэгний хооронд байдагаараа бусад хэлнээс онцлогтой юм.
Жишээ нь:  Эдгээр коммандуудаа дуусах газрыг нь Web browser-таа хуваах ташуу зураас тэмдэглэгээг нэмж єгнє: Жишээ нь: , Ихэнх коммандууд нь дээрх загвараар буюу эхлэлийг нь заасан, тєгсгєлийг нь заасан 2 хэсэгээс бvрддэг боловч зарим комманд нь ийм биш гэдэгийг бас мэдвэл зохино.

Ямар ч вэб хуудасанд дараах vндсэн хэдэн комманд нь заавал байх ёстой байдаг:
• HTML файлын эхлэлийг нь зааж байна.
• Вэб хуудасны толгойн хэсэгний эхлэлийг нь зааж байна. • Сайн байна уу? Энэ бол миний анхны вэб хуудас!! Энд дурдаж хэлэхэд та HTML коммандуудыг том жижиг vсгээр бичих, коммандуудыг мєр мєрєєр бичих, эгнээ vvсгэх - энэ бvхэн бол ерєєсєє хамаагvй шvv. Та яаж ч бичсэн болно. Харин ингэж цэгцтэй бичвэл танд єєрт чинь амар байх болно. Одоо бид энэ файлаа нэг газар Save хийж хадгалах хэрэгтэй. Аль болох єєрт чинь олоход л амар байвал сайн шvv. За та Desktop дээрээ хадгаллаа гэж бодоё, харин нэр єгєхдєє anhniih.html гэж нэр єгч хадгалаарай.
Дараагийн алхам бол Web browser-аа онгойлгох (Microsoft Internet explorer ч юмуу, Mozilla firefox). "File" цэснээс "Open.." сонголтыг хий. Тэгээд гарч ирэх цонхноос "Browse"-г сонгоод дєнгєж сая бичиж хадгалсан anhniih.html -г онгойлгоно уу. Та энэ vйлдлийг хийсний дараа иймэрхvv байдал харах болно:
Эндээс та гурван зvйлийг харж байна:
• Та энэ хуудасныхаа гарчиг нь "Миний Анхны Вэб Хуудас" гэдэгийг харж байна.
• Та энэ хуудасныхаа "бие" буюу гол хэсэгт нь "Сайн байна уу? Энэ бол миний анхны вэб хуудас!!" гэсэн текстыг харж байна.
• Та browser-н "Adress" гэсэн вэб хуудасны байрлаж байгаа хаягны цонхонд C:WINDOWSDESKTOPanhniih.html гэсэн URL (Uniform Resource Locator- ихэвчлэн вэб хуудасны хаягийг ингэж нэрлэнэ) -г харж байна. Хэрвээ энэ вэб хуудас интернэтэд байсан бол URL нь http://... иймэрхvv маягтай эхэлдэг билээ. За, ингээд та анхныхаа вэб хуудасыг хийлээ. Танд баяр хvргээд цаашдаа улам сайн вэбчин болоорой


Category: Хичээл | Views: 2389 | Added by: Mamix | Rating: 0.0/0
Total comments: 1
1 HenryVip  
0
SEO-оптимизация и продвижение сайта - это важный аспект успешного бизнеса в интернете.
Хрумер - это инструмент для автоматизированного поиска контента и создания ссылок на ваш сайт.
Использование хрумера может помочь вам улучшить видимость вашего сайта в поисковых системах,

SEO-оптимизация сайта включает в себя множество аспектов, таких как создание качественного контента,
оптимизация метатегов, улучшение структуры сайта, создание ссылочной массы и т.д.
Хрумер может использоваться для создания ссылок на ваш сайт,
но это не является единственным способом оптимизации и продвижения сайта.

Заказать сео оптимизацию и продвижение вашего проэкта можно у нас в телеграмм @pokras777 либо в скайпе pokras7777

так же присаединяйтесь к нам в группу ====>>> https://t.me/bazixrumer ответим на все интересующие вас вопросы
так же можно <a href=https://seoprofisional.ru/bazy/progon-xrumer>заказать прогон xrumer</a> отдельно цена расчитавается индивидуально

Name *:
Email *:
Code *:
Хайх
Хуанли
«  March 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Weather
Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0
Block title
Tag Board
Entries archive
Copyright Mamix ™© 2024
Free website builderuCoz